Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01/2092 тоот, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас өгсөн чиглэл, иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Нарийний хөндий 11 дүгээр хэсгийн нутаг дэвсгэрт байрлах усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсэд 2022.05.09-ны өдөр хяналт, шалгалтыг хийлээ.    

Ажлын хэсэгт Хараа Ерөө голын сав газрын захиргааны дарга Ө.Ариунбаатар, Уул уурхай үйлдвэрлэлийн ус ашиглалт хариуцсан мэргэжилтэн Г.Оюунгэрэл, Усны барилга байгууламж ус ашиглалт хариуцсан мэргэжилтэн Ц.Мэндбаяр, Усны чанар экологийн төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Болор-Эрдэнэ, Жолооч Д.Энхболд, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар, “Туулын Хар Шугуй, Хүйн гол, Ногоон толгой малчдын бүлэг” ТББ-ын тэргүүн З.Доржпалам, гишүүдийн хамт газар дээр нь ажиллав. Иргэдийн удаа дараа ирүүлсэн гомдол хүсэлтийн дагуу хийгдэж буй тухайн үзлэг шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн.

Шалгалтын бүрэдлэхүүн ажиллаж байна.